АНУ-ын Төрийн департаментын сайтад Дэлхийн зартай террорист Осама бен Ладен асаны хүү Хамзегийн тухай мэдээлэл өгсөн хүнд 1,0 сая доллар өгнө гэсэн мэдээлэл гарчээ. Дээрх мөнгийг Хамзагийн байгаа газрыг тогтооход тус болох мэдээлэлд олгох юм байна. Усамэ бен Ладены хүү Хамза ойролцоогоор 30 настай бөгөөд 2015 оноос хойш “Аль-Каида” бүлэглэлд маш өндөр тушаалыг эзэмшдэг аж. Тэрээр эцгийнхээ өшөөг АНУ-аас авна гэж заналхийлэл хийсэн байна. 2018 оны зун Хамзаг 2001 оны 9- дүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр рүү халдлага хийсэн террористуудын нэгний охинтой гэрлэсэн тухай мэдээлэл цацагдсан байдаг. АНУ-ын Төрийн департамент Хамзе бен Ладентай холбогдолтой мэдээлэлтэй хэнийг ч бай тус улсын эрх баригчдад хандахыг уриалжээ. Ингэхдээ мэдээллийн нууцыг хадгална гэдгийг заасан байна.