Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон.
Тэгвэл уг захирамжийн хугацаа дуусч, хугацааг сунгах шийдвэр гараагүй тул тоглоомын төвүүд хэвийн ажиллаж эхэлжээ. Мөн олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн хоолны газар, ресторанууд 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчилж эхэллээ.