УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар "Баялагтаа эзэн Монгол" сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.
Тус үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон.
Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад нийт хөрөнгийн 72.4 хувь нь төрөөс, Худалдаа хөгжлийн банкнаас 27.6 хувь нь бүрдсэн.
Шүүх дээр Монголын зэс ХХК, Худалдаа хөгжлийн банк хоёр хоорондоо хамааралгүй гэсэн маргаан яваад байгаа. Эрдэнэбилэгийн байгуулалцсан компани гэдэг нь 32 дугаар тогтоол дээр байгаа.
Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем
“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэж сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Тодруулбал, тухайн үед
- Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан,
- Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг зээлсэн,
- Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларын зээл,
- Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл,
- Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан гэв.
Тэрээр мөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг танилцууллаа.
Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийн хэсгээс