Өчигдөр Эстон улсад нэг танхимт парламентын (Рийгикогу) сонгууль явагдаж өнгөрлөө. Саналын хуудасны 100% -ийг тоолж боловсруулсны дараа Эстоны баруун-либерал шинэчлэлийн нам 28.8% хувиар ялалт байгуулжээ. Эл дүн тус намд 101 гишүүнтэй парламентад 34 суудал эзлэх боломжийг олгож байгаа аж. Хоёрдугаарт одоогийн эрх баригч Төвийн нам 23% хувьтай үзүүрлэжээ. Түүний дараа Эстонын Консерватив ардын нам 17,8%, Эх орон нам 11%,Социал-демократ нам 9,8% хувийн санал тус тус авчээ. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 10 нам, 15 бие даагч нийт 1099 хүн нэр дэвшжээ.