“Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ.