Хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлсэн. Харин үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зогсоосон байна. Тухайлбал, иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, холбогдох яамд чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй аж.
Дашрамд, Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар 21 асуудлыг хэлэлцэн шийдэх юм байна. Үүнд:
- Сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл
- Тавантолгойн төмөр зам, автозам
- Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн талаар
- УБ хотын төв цэвэрлэхийн шинэ барилга
- ЗГ-ын тусгай сангуудын шалгалтын дүн
- Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл зэрэг асуудлууд багтжээ.