Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх хүнийг томилно. УИХ-ын даргын суудалд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийн нэрийг дэвшүүлжээ.
Харин Ерөнхий сайдын саналыг УЗ-ийн олонхи нь дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Гэхдээ эцсийн шийд хараахан гараагүй байгаа юм байна.