АНУ-ын Хууль зүйн яам Хятадын харилцаа холбооны “Huawei Technologies” компани болон тус компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг хэд хэдэн эгүүгийн хэрэгт буруутгажээ. Тодруулбал тэд банкны луйвар, шударга ёсыг боогдуулсан мөн Америкийн ТMobile компанийн технологийг хулгайлсан зэрэг хэрэг тулгаж байгаа аж.
“Huawei Technologies” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоу өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчлагдсан аж. “Huawei” компанийн удирдлага тулгаж буй эрүүгийн зүйл ангийг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн байна. “Huawei” компанитай холбоотой эл хэрэг Канад Хятадын харилцааг нилээд муутгаад байгаа билээ.