Төгрөгийн ханш 2018 онд нийт 8.9 хувь суларчээ. Оны эхэнд Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2,427.13 төгрөг байсан бол арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2648 төгрөг болж, 220 төгрөгөөр өсжээ.
2019 он гармагц төгрөгийн ханш дахин эрчимтэй суларсаар 2,666 төгрөгөөр нэг доллар худалдан авах хэмжээнд хүрсэн бол нэгдүгээр сарын 15-наас эргэн чангарсан. Өнөөдрийн байдлаар нэг төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,640 төгрөг болоод байгаа бөгөөд цаашид төгрөгийн ханш тогтвортой чангарна хэмээн Монголбанк таамаглаж байна.
Монголбанк өнгөрсөн арваннэгдүгээр сард бодлогын хүүг нэмсний дээр хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлсний үр дүнд импортын эрэлт тодорхой хэмжээнд буурах юм. Энэ бүхэн 2019 онд төгрөгийн ханш сулрахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тус банк тооцож байна.