НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол явагдаж, 225 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Тухайлбал, энэхүү тохирол нь 2018 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 31-нийг дуусталх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг хамруулж, нийт 25.322 азтан тодорсон байна. Үүнд:
- 50 мянган төгрөгийн азтан - 22.735
- 200 мянган төгрөгийн азтан - 2.318
- Нэг сая төгрөгийн азтан - 239
- 5 сая төгрөгийн азтан - 26
- 10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.
Түүнчлэн 63030046 дугаартай баримт сонгогдон, 8 орон таарснаар 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан тодорсон юм.
Дашрамд дурдахад, 2019 оны хоёр дахь сугалааны тохирол хоёрдугаар сарын 17-нд явагдах бөгөөд супер урамшууллын анхны тохирол 50,000,000 төгрөгөөс эхэлнэ.