Энэ онд 1072 хувьцааний ногдол ашгийг иргэдэд тараах талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-иас мэдээлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд 1072 хувьцаа олгогдохгүй гэдгийг тус компанийн мэдээллийн төвийн мэргэжилтэн О.Батчимэг мэдээллээ.
Тэрбээр "2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор 1072 хувьцааг олгож эхэлсэн. Тухайн үедээ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг хэлбэрээр олгосон учраас тэдгээр хүмүүст хувьцаа олгогдохгүй гэсэн үг. Тухайн үед “Эх орны хишиг” гэдэг нэрээр тараагдсан болохоос үндсэндээ хувьцааны нэг хэлбэр гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.
Эдгээр хүмүүсээс гадна 2011, 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөг авсан оюутнуудад ногдол ашиг өгөхгүй гэв.