ШӨХТГ-аас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны зорилт, ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "2018 онд манай хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн өргөдөл гомдлын дагуу 178 иргэний гомдлыг барагдуулсан байна. Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд 1.7, хэрэглэгчийн тухай хуулийн хүрээн 95.6 сая төгрөг болон бусад хуулийн хүрээнд нийлээд 1.9 тэрбум төгрөгийн торгууль тавьж ажилласан" гэжээ
Тэрбээр цааш ярихдаа "Шатахуунтай холбоотой асуудлаар иргэд маш их бухимдалтай байна. Роснефт компанийн бүтээгдэхүүний үнэ болон валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр сард 60-70 ам.доллараар буурсан хэдий ч шатахууны үнэ дорвитой буурахгүй байна. Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн. Бидний зүгээс 12 сард орж ирсэн шатахуун хэзээ дуусаж, хэзээнээс буурсан үнээр шатахуун иргэдэд хүрэх талаар мэдээллийг нээлттэй мэдээлэж, үнээ буулгахыг шаардаж байна" гэлээ