Нийслэлийн хүн амын ирэх хаврын улирлын махны хэрэглээнд зориулан долоон компанид арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Мал, мах бэлтгэлийн шаардлагатай технологийг нэвтрүүлсэн, ажлын туршлагатай тэдгээр компанид төсөвлөсөн 4.6 тэрбум төгрөгийг энэ сарын 20-ноос хэтрүүлэлгүй олгох болсныг салбарын яамнаас нь мэдээлсэн юм. Ингэснээр 10 000 тонн мах нөөцлөх бөгөөд ирэх 4-6 дугаар сард 100 орчим цэгээр борлуулахаар төлөвлөжээ.