Өнгөрсөн онд Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд үүнээс сар бүр 85-220 орчим сая ам.доллар орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй юм.
Хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтанд зарцуулсан байна. Сангийн яамнаас гаргасан тайлангаар 2019 онд “Оюу толгой” төсөлд 1.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо гаргажээ.
2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин сайжирсан гэж олонх эдийн засагчид үзэж байна. Хэдий тийм боловч улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа гэж зарим эдийн засагчид үзэж байна.