Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ирэх онд хийх эрсдэлд суурилсан болон зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороо баталжээ. Тодруулбал, үнэт цаасны 42, даатгалын 15, даатгалын зуучлагч 28, даатгалын хохирол үнэлэгч 10, үл хөдлөх хөрөнгө зуучлалын 40 компани, банк бус санхүүгийн 40 байгууллага, хадгаламж, зээлийн 40 хоршооны үйл ажиллагааг ирэх зургадугаар сарыг дуустал хугацаанд хянах нь. Зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг нийт 23 ББСБ-ыг хамруулах юм байна. Үүнийг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ирэх оны хоёрдугаар улиралд багтаан хийх аж.