МАН-ын 28 дугаар Бага хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр тус намын МАН-ын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд нарыг намын Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн томилсон. Мөн 11 гишүүнийг бага хурлын гишүүнээс чөлөөлжээ.
Мөн УИХ-ын даргыг огцруулах тогтоол баталсан бөгөөд энэ талаар "МАН-ын дарга У.Хүрэлсүх хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг өөрөө огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй гэсэн саналыг намын бага хурлаар оруулж ирсэн. Уг саналыг бага хурлын гишүүд дэмжиж байна уу гэсэн томъёоллоор санал хурааж, тогтоолоо баталсан" гэлээ.