МАН-ын Бага хурал завсарлаад дахин хаалттай хуралдаж эхэллээ. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, МАН-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 орчим гишүүн үг хэлэх юм байна. Нэг гишүүн ойролцоогоор 5 минут үг хэлэх гэнэ. Үүний дараа М.Энхболд даргыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулах юм байна.