МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьсан бол үүний дараа гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах талаар асуусан бол их хурлын дарга "Одоогоор ажлаа өгөх боломжгүй" хэмээн хариулжээ.
Мөн ЖДҮ-гийн асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгаланг огцруулахыг шаардсан иргэд Тусгаар тогтнолын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлсээр байна.