МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын Бага хурлыг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуралдуулахаар товложээ. Энэ үеэр намынхаа нэр бүхий гишүүддээ ёсзүйн хариуцлага тооцохоо МАН-ын дарга буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд авсан. Тиймээс ч энэ удаагийн хурлаар нам доторх хагарлаа засаж, нэгэн шийдэлд хүрнэ хэмээн намын гишүүд, дэмжигчид нь илэрхийлээд байгаа билээ.