УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "1990 оны ардчилсан хувьсгалд МОХ-г манлайлан оролцсон цагаас ардчиллын үйл хэргийн төлөө тууштай тэмцэж ирсэн. АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзав" гэсэн байна.