НИТХ-ын V ээлжит бус хуралдаан Хангарьд ордонд болж, хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ирэхийг хүлээсэн учир НИТХ-ын хуралдаан товлосон цагаасаа хоцорч эхэлсэн учир НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Ерөнхий сайдыг иртэл АН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна" гэдгээ мэдэгдсэн.
Иймд НИТХ-ын дарга С.Амарсайхан "Ингээд АН-ын бүлэгт арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 4 хүртэл 7 хоногийн завсарлага өгсөн. Ерөнхий сайд ирсэн, ирээгүй асуудал шийдэгдээд явах ёстой. Дахин завсарлага өгөхгүй" гэв.