"Хөгжил, шинэчлэл" үндэсний II аян Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдад үргэлжиллээ. Аяны хүрээнд дээрх зургаан сумын 300 гаруй гишүүдтэй уулзаж, мэдээлэл хүргэсэн байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Одсэр, Д.Алтангэрэл, Дорноговь аймгийн намын ХЭГ-ын дарга Б.Төмөрхуяг, Говь-Сүмбэр аймгийн намын ХЭГ-ын дарга Ч.Батжаргал, Дорноговь аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Гантогтох, улстөрийн ажилтан Б.Саранчимэг нар багтжээ. Гишүүд, дэмжигчдийг хамруулсан уулзалт, сургалт зохион байгуулж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл өгсөн байна. Мөн гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх үүднээс шат дараалсан арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.