НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон учир Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, шинэ даргаа сонголоо. Тодруулбал, өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Р.Дагвыг бүлгийн даргаар сонгох асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн байна.