Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчД.Пүрэвдавааг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3-т заасан намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар болжээ. Мөн энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгажээ.