Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бүх шатны тэргүүнээ сонголоо. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр С.Одонтуяа (5382 оноо), Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаа (1279 оноо) нар тус тус сонгогдов.
Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, нэг сарын турш Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажилласан байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй мянган км зам туулж, 30 мянган эмэгтэйн дуу хоолойг “Сэтгэлийн хүч” аянд нэгтгэж, санал бодлыг нь сонсчээ.
Ажилгүйдэл, ядуурал, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны асуудал, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр эмэгтэйчүүд хөнджээ. Эмэгтэйчүүдийн хөндсөн асуудал, дэвшүүлсэн санал, санаачлагыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөрт тусгуулан, ажил хэрэг болгохын төлөө эв нэгдлийг ханган ажиллахаа С.Одонтуяа, Б.Пунсалмаа нар илэрхийллээ. Түүнчлэн Ардчилсан эмэгтэйчүүд намаар хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын нийт охид, бүсгүйчүүдийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн сонгууль улстөрийн намуудын хувьд шинэ соёл, жишиг тогтоосон түүхэн үйл явдал болсныг нэр дэвшигчид онцоллоо.
Аймаг, дүүргүүдийн АЭХ-ны тэргүүнүүд
Архангай-Ч.Отгонжаргал
Баян-Өлгий-Е.Харлыгаш
Говь-Алтай- Л.Отгончимэг
Дархан-Уул-Л.Ариунтуяа
Орхон-Г.Цэнгэлмаа
Өмнөговь-Ж.Тунгалаг
Өвөрхангай-Д.Алтанцэцэг
Сэлэнгэ-Д.Хандсүрэн
Ховд-Б.Ариунтөмөр
Хөвсгөл-Б.Баярмаа
Увс-Э.Одонтуяа
Дорноговь-Д.Гантогтох
Дундговь-Н.Мэндсайхан
Завхан-Б.Ариунаа
Нийслэл
Багахангай-Б.Золзаяа
Баянгол-Н.Нинжбадгар
Багануур-Б.Сайнзаяа
Налайх-Д.Аззаяа
Сүхбаатар-Г.Түвшинжаргал
Сонгинохайрхан-О.Наранбат
Хан-Уул-Ш.Эрдэнэтуяа
Чингэлтэй-Н.Ундрах