Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын энэ оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг өчигдөр танилцуулав. Тус салбарын үзүүлэлт өсөлттэй гарсан нь эдийн засгийн байдал сэргэж холбогдох байгууллагаас баримталж буй бодлого үр дүнгээ өгч буйн илрэл гэв. Мөн Хадгаламж зээлийн хоршооны орлого 19.3 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшин гэдгийг онцоллоо.
Бэлтгэсэн: С:Цэрэндулам