Дэлхий даяар 100 гаруй салбар дэлгүүртэй PEDRO брэнд Монголд албан ёсны франчайзинг эрхтэйгээр хүрэлцэн ирлээ. Тухайлбал, “Энновстайл” ХХК Mонгол хэрэглэгчиддээ энэхүү таатай боломжийг олгож, Шангри-Ла Центр, Улаанбаатар төвийн 1-р давхарт 2018 оны долдугаар сарын 08-ны өдөр "PEDRO" дэлгүүрийн үүд хаалгыг нээлээ.
Түүхийг сонирхуулбал, Орчин үеийн ажил хэрэгч, загварлаг залууст зориулсан "PEDRO" эрэгтэй, эмэгтэй арьсан гутал, цүнх акссесуарын брэнд анх 2006 үүсгэн байгуулагджээ. Эрэгтэйчүүдэд зориулсан гутлын лайнаар эхэлсэн "PEDRO" брэнд тун амжилттай байсан тул 2008 онд эрэгтэй цүнх, бүс, акссесуарын загварыг гаргаж, 2009 онд эмэгтэйчүүдэд зориулсан гутал, цүнх, жижиг эдлэлийн лайнийг эхлүүлж үйл ажиллагаагаа тэлжээ.
Орчин үеийн трэнд загварыг цаглашгүй классик хэв маягтай хослуулснаар "PEDRO"-гийн алдарт тансаг бөгөөд чамин загварууд бүтдэг юм.
Сингапурын алдарт CHARLES & KEITH брэндийн охин брэнд PEDRO. Дэлгүүрийн тав тухтай орчин, шинэлэг үйлчилгээ, тансаг бөгөөд боломжийн үнэтэй загвар гээд бүхий л түвшинд олон улсын стандартыг шингээж чадсан PEDRO Монгол дахь салбар дэлгүүрт тавтай морилно уу.
Утас: 7724-8899
Facebook: https://www.facebook.com/Innovstylellc/
Instagram: https://www.instagram.com/innovstyle/