Энэ сарын 7-ноос 9-ний хооронд Улаанбаатар хотноо болох "Монгол, Оросын санаачилга - 2018" ажил хэргийн хөтөлбөрт Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой 50 гаруй Оросын компани оролцохоор болоод байна. Цуврал арга хэмжээг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам "Оросын экспортын төв" хувьцаат нийгэмлэгтэй хамтран зохион байгуулахаар зэхэж байна.
"Монгол, Оросын санаачилга - 2018" арга хэмжээний хөтөлбөр нь үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага, салбар хуралдаанууд болон ажил хэргийн хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой ирсэн Оросын компаниудын танилцуулга, соёлын болон биеийн тамирын олон арга хэмжээнүүдээс бүрдэнэ.