НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдсан байна.
Тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан - 17.549
- 200 мянган төгрөгийн азтан - 1.769
- Нэг сая төгрөгийн азтан - 174
- Таван сая төгрөгийн азтан - 16
- 10 сая төгрөгийн азтан - 1 азтан
- 50 сая төгрөгийн СУПЕР азтан - 1 тодорлоо.