2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээлэв. Тухайлбал,
- Алт 11.5 тэрбум төгрөг,
- Нүүрс 255.8 тэрбум төгрөг,
- Цайр 37.7 тэрбум төгрөг,
- Зэс 352.0 тэрбум төгрөг,
- Төмөр 8.3 тэрбум төгрөг,
- Жонш 4.6 тэрбум төгрөг,
- Бусад 25.0 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:
- Алт 4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,
- Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,
- Цайр 15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,
- Зэс 72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,
- Төмөр 5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,
- Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин
Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.