Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18 650 280 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 1
- 5 сая төгрөгийн 15
- 1 сая төгрөгийн 170
- 200 мянган төгрөгийн 1663
- 50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 168 769 иргэн азтан боллоо.
Супер азтан 2 тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.