Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээлэл Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд өнөөдөр байршлаа.
“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар баталсан.
Нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан тул холбоосоор дамжин орж танилцах боломжтой.