Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлж иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангаж ажиллах тухай 2015 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 1а/2642 тоот албан бичгийг аймгийн ИТХ-н даргад ирүүлсний дагуу дээрх асуудлыг аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэж, “ЭМИЙН ЭРГЭЛТИЙН САНГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАРЪЯАЛАЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” 105 дугаар тогтоол гаргасан.
Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2015 оны арваннэгдүгээр сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 20 эмийн сангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж эрүүл мэндийн төвийн харъяалалд нь шилжүүлэн өгсөн.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 20 Эрүүл мэндийн төвийн эмийн сан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.