Дэлхий дахинаа жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.
Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р үе шатандаа оношлогдож байна. Сүүлийн 10 жилийн байдлаар хорт хавдрын нийт тохиолдлын дотор элэг /37,4 хувь/, ходоод /14,8 хувь/, уушги /9,2 хувь/, улаан хоолой /8,2 хувь/, умайн хүзүү /7,5 хувь /зэрэг байрлалын хавдар зонхилж байна. Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт ордог ба хөхний өмөнгийн тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна.