Эм зүйн салбар түншлэлийн шинэ хэлбэрт шилжиж, "Монголын эмийн сангуудын холбоо"-ны Централ Фарм брэндийн нээлтийг өнөөдөр хийж байгаа талаараа хэвлэлд мэдээллээ. Тодруулбал 22 эмийн сан нэгэн зэрэг нэг стандарт, хаягжилт, үнэ үйлчилгээний хувьд ижил жишгээр стандарт бий болгож байна.
Монголын Эмийн сангуудын дэмжигчдийн холбооны зөвлөх П.Эрдэнэтулга хэлэхдээ " Энэхүү шийдэлд хүрснээр эмийн сангууд өөр хоорондоо өрсөлдөх бус хамтдаа нэг стандартад шилжиж, олон улсын жишигт дөхөж очих зорилготой. Бид жор баригчаас авахуулаад эмийн сангийн эрхлэгч нарыг сургаж төр хувийн хэвшлийн уялдаа холбоонд дэм үзүүлэхээр энэхүү нээлтээ хийж байна. Одоогийн байдлаар 22 газрыг эгнээндээ нэгтгэсэн байгаа хэдий ч ирж байгаа хүсэлтүүдээс харахад энэ тоо нэмэгдэж 60 орчим болох төлөвтэй байна" гэв.
Дэлгэрэнгүйг лайваас үзнэ үү