Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл байгаа нь Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгаагаар батлагдлаа.
6-59 сартай хүүхдийн 61 хувь нь дуталтай, 28.9% нөөц дутмаг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2% нөөц дутмаг, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9% нөөц дутмаг байдалд байгааг илрүүлсэн. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.