Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /jica/ тэтгэлэгээр Япон улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад 2010 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдыг тасралтгүй сургаж ирсэн байна.
Сургалтыг төгссөн 90 сувилагч энэ хугацаанд сурсан мэдлэг, туршлагаа хуваалцахаар сургалт зохион байгуулжээ. Дараах сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийсэн байна.
Сургалт төгсөгчдөөс ЖСТХ-ны УЗГ, MCН-ийн Тэргүүн Д.Нямсүрэн сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах ажил санаачлан нэвтрүүлсэн ажлын тайлан тавьсан.
2015 оны төгсөгч Л.Амаржаргал. Эмнэлгийн халдвараас сэргийлэх эрсдлийн менежмент талаар хуваалцав.
2016 оны төгсөгч Б.Азжаргал Эрүүл мэндийн боловсрол, ажлын байрны сургалт сэдвээр хэлэлцэв.
2017 оны төгсөгч Ө.Энхбаатар Япон, Монгол улсуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээн дэх эмийн зохицуулалтын онцлог ялгааг онцлов.