Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хурдан согтож "тасардаг". Энэ нь архи согтууруулах ундаа тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаатай уялдана. Жишээлбэл хүн согтон явж чадахгүй болох, юм бүдэг харах, яриа дультраатах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах зэрэг нь тархинд нөлөөлж буйн тод илрэл юм. Харин эмэгтэй хүний тархинд архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь эрэгтэй хүнийхээс ялгаатай буюу бага байдаг. Тиймдээ ч эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хурдан согтдог байна.
Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн 1-2 хоёр хундага архи уухад л илэрдэг. Гэхдээ удаан хугацаанд их хэмжээгээр архи ууж байсан хүн хэдий эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна.
Бага хэмжээгээр архи уусны дараа ч оюун ухааны хомсдолд нөлөөлдөг бөгөөд энэ нь уух архины хэмжээ нэмэгдэх тусам улам хүчтэй нөлөөлж ирдэг. Ходоод хоосон үед их хэмжээний архи уухад тухайн үеийн процессоо ер санахгүй байдаг. “Тасрах” тохиолдол нийгэмд түгээмэл буюу тухайн хүн хамт олонтойгоо ууж буй тохиолдолд нэн элбэг байна.
Их, дээд сургууль, коллежийн 772 оюутны дунд хийгдсэн судалгаагаар тэдний 51 хувь нь архи ууж, “тасарч” байсан гэж хариулсан байна. Тэдний дийлэнх нь “тасарсан” үедээ дараах аймшигт эрсдэлд орж байсан гэжээ. Үүнд: Зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт.
Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 болон түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 болон түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг байна.