Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн болон эхийн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэж байсан. Тэгвэл энэ онд эрс буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Хадагтай Наоми Китахара онцлохдоо 2017 онд эхийн эндэгдэл буурч, 2015 оны түвшинд хүрсэн явдалд баяр хүргэжээ.