Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр анх удаа өвдөгний чагтан холбоосыг холбох хагалгааг яг одоо хийж байна. Энэхүү хагалгааг ГССҮТ-ийн их эмч Т.Мөнхсайхан монголд анх хийж байсан туршлагатай тул 8 хүний бүрэлдэхүүнтэй хагалгааны багийг удирдахаар болсон байна. Өвдөгний гадна жийргэвч мөгөөрс гэмтсэн 39 настай эмэгтэйд хагалгаа хийнэ гэх мэдээллэсний дагуу сэтгүүлчдийг очиход удирдах эмч Т.Мөнхсайхан ирээгүй байсан бөгөөд туслах эмч нар бид өөрсдөө эхэлж байхаар боллоо гэж мэдээлэл өглөө. Хагалгаа бүхэн хариуцлагатай хийгддэг гэж хүмүүс ойлгодог. Ялангуяа анх удаа хийгдэж байгаа бол тэр тусмаа ач холбогдолтой атал зөвлөж удирдах ёстой Т. Мөнхсайхан эмч яаман дээр юу хийж явааг гайхлаа. Хагалгааны үр дүнг цаг тухай бүрд мэдээллэх болно.