Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт.
Дархлааг дэмжихийн тулд:
- ЗӨВ ХООЛЛОХ
-Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх
-Хоолны чанарыг анхаарах хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянах
-Хэдийд, ямар чанартай хоол идэх вэ гэдгээ тооцож сурах
-Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж байх
-Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Евитамин, каротин маш ихээр агуулагддаг.
-Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй.
- ТАМХИ БҮҮ ТАТ
- ОЮУН САНААГАА САЙН ХӨГЖҮҮЛЖ, СТРЕССТ АВТАХГҮЙ БАЙХ
- ҮРГЭЛЖ ЗӨВ ЮМ БОДОЖ, ЗӨВ ЗҮЙЛ СЭТГЭЖ, ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХ
- ӨДӨРТ 30 МИНУТЫН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ДАСГАЛ ХИЙХ
- ӨДӨР БҮР 10000 АЛХАМ ЯВГАНААР АЛХАХ