Монголбанк өчигдрийн байдлаар 18.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх онд тогтоосон түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давсан дүн юм. Он гарснаас хойш сар тутмын үзүүлэлт 2016 оны мөн үетэй харьцуулахад тогтмол нэмэгдэж байжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын эцсийн байдлаар гэхэд нийт худалдан авсан шар металлын хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь 2016 оны мөн үеэс 1.3 тонноор өссөн үзүүлэлт болсон байна. Төвбанк жилийн эцэст нийт 20 тонн алт худалдан авахыг зорьж буй аж. Наймдугаар сараас эхлүүлэн, гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Монгол алт” аян нь алт тушаахыг идэвхжүүлсэн гэнэ.
Үүний хүрээнд алт худалдан авахыг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зорилтот бүлэгт чиглүүлж, олон нийтэд зөв мэдээлэл өгчээ.