Дэлхийд нэн ховордсон, Монгол, ОХУ- ын “Улаан ном”-д бүртгэгдсэн цоохор ирвэсийг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр дэлхийн улсууд, тэр дундаа Азийн орнууд сүүлийн жилүү- дэд тууштай ажиллаж, олон арга хэмжээ авч буй. Манай улс ч энэ чиглэлээр чам- гүй ажил хийж байгаа. Энэ хүрээнд Дэл- хийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан цоохор ирвэ- сийн хамгааллыг сайжруулж, олон ний- тийг идэвхжүүлэх зорилгоор Алтайн өв соёлыг хамгаалах төвтэй хамтран “Тэн- гэр уулын эзэн” нэртэй магтаал бүтээжээ. Цоохор ирвэс нь голдуу өндөрлөг уулс ба- раадан амьдардаг учраас уулын сүнс, эзэн, үл үзэгдэгч гэх мэтээр нэрлэдэг. Эл маг- таалын нэр нь үүнээс улбаатай аж.