Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Батбаяр: Гурав дахь тунгаа хийлгээгүй хүнтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна

Халдварт өвчин нэмэгдэж байгаа энэ үед гурав дахь тунгаа хийлгээгүй хүнтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна хэмээн Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ. Тэрбээр, “Иргэн бүр ажилтай, орлогтой байх, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулахын тулд , компани бүр бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд вакцины гурав дахь тунгаа хийлгэх шаардлагатай байгааг уриалж байна.

10 хүнээс дээш хамт олон ажилладаг байгууллага бүр ажилчдаа гуравдахь тунг тариулахыг шаардах хэрэгтэй. Учир нь тухайн байгууллагын нэг хүн халдвар авсан тохиолдолд танай хамт олныг эрсдэлд оруулах аюултай. Мөн үйлчилгээний бүх газрууд гурав дахь тунг хийлгэсэн хүнд үйлчлэх шаардлага тавих хэрэгтэй.

Дельта хувилбар нь Уханьд бүртгэгдсэн анхны хувилбараас халдварлах чадвар хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг  халдвар авсанаас 48 цагийн дараа  илэрч байна, шинж тэмдэггүй үедээ халдвар тараах боломжтой. Ийм учраас иргэд гэрээсээ өөр орчинд амны хаалтаа авахгүй байснаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаална. Тухайлбал, амны хаалтаа хүнтэй уулзахдаа авдаг нэг иргэнээс болж нэг гэр бүлийн гишүүд аль эсвэл нэг хамт олон бүхлээрээ өвдөж амь нас ажил амьдралаараа хохирх эрсдэлтэй. Амны хаалтаа зүүгээгүй таны өөдөөс яриад сууж байгаа хүн бүр  халдвар тараагч байх эрсдэлтэй  цаг үед бид амьдарч байна. Тийм учраас амны хаалтаа зүүхийг шаардаарай” гэж хэллээ.

Мөн тэрээр дельта хувилбар өндөр тархалттай байгаа орнуудад вакцины үр нөлөө буурч байгаа тул дархлаа сэргээх дахь тунг хийж наад тал нь нийт хүн амын 30 хувийг хамруулж байж тохиолдлын тоо хоёр дахин хүнд өвчтний тоо гурав дахин буурч байна гэв.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “О.Батбаяр: Гурав дахь тунгаа хийлгээгүй хүнтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна