Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна

“Амины орон сууцын барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм. 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бөгөөд чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн зээлийг төдийлөн олгохоос татгалздаг байсан аж.

“Амины орон сууцын барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” хэрэгжсэнээр  иргэд, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцын барилга угсралтын ажилд үе шаттай хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналтын талаар гэрээ байгуулах, барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх гэнэ. Ингэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримтлах аж.

Ташрамд дурдахад, амины орон сууц гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцын хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон, барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт баригдсан орон сууцын зориулалттай сууцыг хэлэх гэнэ.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.