Словак улсын Саморин хотод болсон Европын өсвөр үеийнхний нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай улсын жүдочдоос Орхон аймгийн “Хангарьд” клубийнхнээс Б.Гүндэгмаа 52, “Гүрү” дэвжээний тамирчин Х.Маралмаа 63 кг-ын жинд тэргүүлжээ. Эрэгтэйчүүдээс П.Алтанцоож (“Мон-Алтиус Цагаанбаатар” академи) 55, М.Цэндбазар (“Виннэр” дэвжээ) 57 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Тэднээс Х.Маралмаа дээрх тэмцээн эхлэхийн өмнө Италийн Женова хотод зохион байгуулсан Европын цомын АШТ-ий хоёр дахь өдөр барилдаанд учраа таарсан өрсөлдөгчдөө ялж, аваргаар тодорсон юм.