“Лос-Анжелес-2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдсоноор Азийн АШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг эхлүүлжээ. Тэднээс Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Д.Гомбодорж, дасгалжуулагчаар ОУХМ Ж.Чулуунбат, олон улсын шүүгч Г.Амархүүг сонгов.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ С.Сүхбаатар, дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр ажиллахаар боллоо. Үндэсний шигшээ багийн түүхэнд эмэгтэй дасгалжуулагч анх удаа ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог байв.