Йордан улсын Амман хотод Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээг үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Отгонтуяа алтан медаль хүртэж, Амманы тэнгэрт Монголын Төрийн дуулал эгшиглэв.
Тэрбээр 2022 онд тус тэмцээний аварга болж байсан бол өнөөдөр Ази тивийн хошой аварга боллоо. Өөрөөр хэлбэл, U23 насны ангилалд Ази тивээс хос алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болж байна.