НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн болон албан ёсны вэбсайт руу нэвтрэх боломжгүй болсон. Энэ талаар мэдээллэхдээ "Цахим төлбөрийн баримтын системд гэмтэл гарсан тул хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. Манай инженер техникийн баг шуурхай ажиллаж байгаа ба систем хэвийн болгомц мэдэгдэх болно" гэлээ.
Сонирхуулахад, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1
- 7 орон таарсан 5
- 6 орон таарсан 41
- 5 орон таарсан 408
- 4 орон таарсан 4213
- 3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан болсон ч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүй болоод байна.