Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн төв талбайд долоо хоногийн турш зохион байгуулах нэгдсэн тоглолт өчигдөр хөшгөө нээлээ. “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээнд “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гранпри, алт, мөнгө, хүрэл цомын эзэд, Монголын циркийн сор болсон уран бүтээлчид оролцох гэнэ. Тодруулбал, 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм байна.
Энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11.00, 15.00, 18.00 цагт, Сүхбаатарын талбайд зассан 4000 хүний суудал бүхий асарт циркийн олон төрлийн сонирхолтой үзүүлбэрийг иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулна гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Тухайлбал, сургуультай сармагчин, одой морьд зэрэг амьтнаас гадна циркчид уран нугаралт, тэнцвэр, чанга утас, ролик, дугуйтай жонглер, акробат, шидэгч банзнаас үсрэх, илбийн гайхамшиг, алиа¬лагч нарын тусгай үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.
О:Оргилох